II Элизабетын нөхөр эмнэлэгт хэвтжээ

Хуучирсан мэдээ: 2011.12.25-нд нийтлэгдсэн

II Элизабетын нөхөр эмнэлэгт хэвтжээ

Их Британийн хатан хааны нөхөр хунтайж Филиппийн титэм судас хаагдаж, зүрх гэнэт муудсаны улмаас өнгөрсөн баасан гаригт эмнэлэгт хүргэгдсэн гэнэ. 90 настай хунтайж Филиппийг Хатан хаан Элизабет  II өнөөдөр эргэж очжээ. Хатан хааны гэр бүлийн сурвалжлагчийн уламжилснаар Филипп эмнэлгээс гарахын түүс болж байгаа гэнэ.

Зул сарын баярын энэ өдөр Кембриджийн гүнгийн авхай Кейт Миддлтон олон нийтийн анхаарлын төвд байсны ачаар Хатан хааны дэргэд хунтайж Филипп эзгүй байгааг хүмүүс бараг анзаараагүй аж. Лондон дахь Хатан хааны эмнэлгийн зүрх судасны эмч нарын мэдэгдсэнээр Филиппийн зүрх хаагдахад тун ойрхон байжээ. Эмч нар хунтайжийн артерийн судсанд гуурс суулгаж, бөглөрлийг гаргасан тул судсаар цус дахин гүйж эхэлсэн байна. Зул сарын баярын өмнөхөн болсон энэ гэнэтийн явдал Хатан хааны гэр бүлийнхнийг багагүй сандаргасан гэнэ. Өдгөө 90 нас зооглож буй хунтайж Филипп насандай баймгүй эрүүл чийрэг хүн ажээ. Тэрбээр байнга дасгал хийж, эрүүл мэнддээ анхаардаг нэгэн гэнэ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж