Ливичүүд “Тусгаар тогтнолын баяр”-аа тэмдэглэв

Хуучирсан мэдээ: 2011.12.25-нд нийтлэгдсэн

Ливичүүд “Тусгаар тогтнолын баяр”-аа тэмдэглэв

Ливи улс сүүлийн 42 жилийн хугацаанд анх удаа Тусгаар тогтнолын баяраа тэмдэглэн өнгөрүүллээ. Одоогоос 60 жилийн өмнө тусгаар тогтнолоо олж байсан тус улс М.Каддафийг төрийн эрхийг барьж байсан жилүүдэд уг баярыг тэмдэглэдэггүй байжээ. М.Каддафи Ливийг 42 жил засагласан юм. Харин энэ жил Тусгаар тогтносны 60 жилийн ойн баярыг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлсэн байна. Баярт зориулсан ёслолын үйл ажиллагаа Триполи хотын төв талбайд болоход Абдель Рахим аль-Киб тэргүүтэй тус улсын шинэ эрх баригчид оролцжээ. 

Ливи нь Оттоманы эзэнт гүрний нэг хэсэг байгаад 1911 онд Италид эзлэгдсэн түүхтэй. 1930 оноос Италийн золони гэж албан ёсоор зарлуулж, Франц Их Британийн мэдэлд нэг хэсэг байсан ч 1951 онд тусгаар тогтнолоо зарлаж байжээ.   

Х.Сайхан

Эх сурвалж: www.mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж