Дэлхийн томоохон театруудын удирдаачдыг урьж ажиллуулдаг ДБЭТ тун удахгүй бас нэгэн зочноо хүлээж авах гэж байна. АНУ-ын Стэнфордын их сургуулийн профессор, хөгжим судлаач, удирдаач Жиндон Кэй театрын захирлын урилгаар ирж, П.И.Чайковскийн “Хунт нуур” балет, Ж.Бизегийн “Кармен” дуурийг удирдан тоглуулахаас гадна “Нюанс” хамтлагийн 10 жилийн ойн концертод оролцоно.
Энэ эрхэм жил бүр өөрийн оронд Пан Азийн хөгжмийн наадмыг зохион байгуулдаг бөгөөд өнөө жил анх удаа Монгол улс оролцон төрийн шагналт Б.Шаравын “Зуурдын орон” балетын хэсгээс эгшиглүүлсэн юм.