Шинжлэх ухааны оны шилдэг бүтээлүүдийг нэрлэв

Хуучирсан мэдээ: 2011.12.24-нд нийтлэгдсэн

Шинжлэх ухааны оны шилдэг бүтээлүүдийг нэрлэв

“Science” сэтгүүлээс шинжлэх ухааны салбарын 2011 оны шилдэг бүтээлүүдийг нэрлэлээ. Шилдэг нээлтээр хүний дархлал хомсдолын вирусын тархалтыг зогсоох судалгаа орсон байна. Энэ судалгаа жил бүрийн уламжлалт санал асуулгад хамгийн их оноог авсан юм.

Дараагийн чухал ололтоор Японы Хаябус бүлгийн эрдэмтдийн солироос бодис авсан ажлын амжилт, орчин үеийн хүмүүсийн генээс неандерталийн үеийн хүмүүсийн ул мөр олсон шинэ баримтууд, ургамлын фотосинтез дэх уургийн бүтцийн судалгаа, хүнд элементүүдгүй оддыг нээсэн нээлт болон бусад шинжилгээ судалгаануудыг нэрлэсэн байна.

Шилдэг бүтээлээр шалгарсан ХДХВ-ын тархалтыг зогсоох эмчилгээгээр ДОХ өвчинг анагаагаад зогсохгүй вирусын тархалтыг 96 хүртэл хувь бууруулж болно гэж үзэж байгаа юм. HPTN 052 өргөн хэмжээний судалгааны ажлын үр дүн энэ оны тавдугаар сард эрдэмтэд судлаачдыг баярлуулсан бөгөөд наймдугаар сард “Medicine” сэтгүүлд нийтлэгдсэн билээ.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж