Хунтайж Филипп мэс засал хийлгэжээ

Хуучирсан мэдээ: 2011.12.24-нд нийтлэгдсэн

Хунтайж Филипп мэс засал хийлгэжээ

Эдинбургийн гүн хунтайж Филипп цээж тус газар нь өвдсөний улмаас өчигдөр эмнэлэгт хэвтсэн тухай ВВС мэдээллээ. Одоо 90 настай гүнгийн зүрхний артерийн титэм судас бөглөрсөн бөгөөд Papworth Hospital-д мэс засал хийлгэж, эмчлүүлсэн байна.  Хатан хааны гэр бүлийнхэн Норфолк гүнлигийн Сэндрингемд Зул сарын баяраар цугладаг уламжлалтай бөгөөд II Елизавет гүнгийн хамт Сэндрингемд ирээд байжээ.

Гүн Филипп эмнэлэгт хэд хоног эмчлүүлэн, хяналтад байх юм. Хэдийнас сүүдэр 90 хүрсэн ч бие сайтай тэрбээр 2008 оны дөрөвдүгээр сард эмнэлэгт хэвтсэнээс хойш өвдөөгүй байсан аж. Долоо хоногийн өмнө тэрбээр найз нөхөдтэйгээ өдрийн хоол идсэн бөгөөд ихэд сайхан харагдаж байсан гэж ВВС агентлагийн сурвалжлагч ярьжээ.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж