БНСУ-ын иргэд Умард руу ухуулах хуудас илгээжээ

Хуучирсан мэдээ: 2011.12.24-нд нийтлэгдсэн

БНСУ-ын иргэд Умард руу ухуулах хуудас илгээжээ

Их удирдагч нь таалал төгсөөд удаагүй байгаа Умард Солонгосын хилтэй залгаа БНСУ-ын Кёнги мужийн Пажу хотын иргэд 100 мянган ширхэг ухуулах хуудас агуулсан агаарын таван бөмбөлгийг хойд хөрш рүүгээ илгээжээ. Тэдний тооцоолсноор бөмбөлгүүд хоёр цагийн дотор Пхеньян хотод хүрэх бололцоотой гэнэ. Ухуулах хуудсанд Арабын орнуудад болж буй хувьсгал, Ливийн удирдагч агсан хурандаа М.Каддафи босогчдын гарт амь үрэгдсэн зэрэг мэдээлэл, мөн Кимийн гурав дахь залгамжлагч төрийн эрхэнд гарахаас өмнө босч, эрх чөлөөгөө олж авахыг умард ахан дүүстээ уриалжээ.

Олон улсын 32 байгууллага болон Өмнөд Солонгос руу БНАСАУ-аас дүрвэсэн иргэд хамтран дээрх хуудсуудыг бэлтгэсэн гэнэ. Өчигдөр үдээс хойш ухуулах хуудас бүхий таван бөмбөлгийг нэмж илгээжээ.

                                Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж