Хятадын зохиолч Чен Вэйг шоронд хорив

Хуучирсан мэдээ: 2011.12.24-нд нийтлэгдсэн

Хятадын зохиолч Чен Вэйг шоронд хорив

Хятадын зохиолч Чен Вэй улсын эрх мэдлийг түлхэн унагах утгатай зохиол бичсэн гэж буруутгагдан есөн жилийн ял авсан тухай ВВС мэдээллээ. “Хятадын нэг намын системийг өөрчилье” болон “Эрх чөлөөний үг” гэж нэрлэсэн хэдэн эссег зохиолч онлайнаар нийтэлсэн юм. Тэрбээр энэ оны эхээр хоригдсон хэдэн зуун тэрс үзэлтний нэг болоод байна. Чен Вэй шүүхэд өөрийгөө буруугүй гэж мэдэгдээд Хятадад ардчилал ноёрхох болно хэмээсэн тухай хэвлэлээр мэдээлжээ.

Зохиолч өмнө нь өөрийгөө Хятадын Үндсэн хуульд зөвшөөрсний дагуу үзэл бодлоо энгийнээр илэрхийлсэн хэмээн өөрийгөө буруугүй гэдгийг үргэлж баталж байсан ажээ. Түүний эхнэр шүүх хурал зөвхөн жүжиг байсан гэж ВВС агентлагт мэдэгдсэн бөгөөд шүүх хурлаас өмнө шүүгчийн шийдвэр гарсан хэмээжээ.

Зохиолч Чен Вэйг буруутгах үндэслэл нь гадаадын хэд хэдэн сайтад улс төрийн системийг шүүмжилсэн эссе нийтлэлүүд бичсэнээс гадна иргэний нийгмийн өсөлтийг сайшаасан гэсэн байна.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж