
1973-74 оны нефтийн хямралаар байгуулагдсан ОУЭХА нь Засгийн газар хоорондын байгууллага бөгөөд 28 орны эрчим хүчний бодлогын зөвлөх юм. IEA байгууллагын орчин цагийн гол зорилго нь БОХЭ ба ОРЕС байгууллагуудын орнуудын эрчим хүчний бодлогод дүн шинжилгээ хийх явдал гэж сайтад нь өгүүлсэн байна. Эдийн засгийн хамтын ажиллагаа ба хөгжлийн байгууллагын бүтэц дэх автономи статусыг ОУЭХА эдэлдэг. Одоо тус байгуулагад АНУ, Австрали, Австри, Бельги, Их Британи, Унгар, Шинэ Зеланд, Өмнөд Солонгос, Герман, Грек, Дани, Ирланд, Испани, Итали, Канад, Люксембург, Нидерланд, Норвеги, Польш, Португали, Словаки, США, Турк, Финланд, Франц, Чех, Швейцари, Швед, Япон зэрэг 28 орон ордог.