Сирид алан хядлага үйлджээ

Хуучирсан мэдээ: 2011.12.23-нд нийтлэгдсэн

Сирид алан хядлага үйлджээ

Сирид хоёр алан хядагч бөмбөг тэсэлснээс болж 30 гаран энгийн иргэн амь үрэгдсэн тухай мэдээлэл гарчээ. Сирийн засгийн газраас албан ёсоор мэдээлснээр бол дээрхи хоёр алан хядагч бөмбөг тээсэн машинтай олны дунд орж дэлбэрэлт үйлдсэн байна.

Энэ алан хядах ажиллагаа Сирийн нийслэл Дамаск хотноо болсон байна. Мөн Сирийн засгийн газраас энэ дэлбэрэлтийг Аль Кайда бүлэглэлийн зүгээс Сирийн Аюулгүй байдлын ерөнхий газар луу чиглүүлж үйлдсэн хэрэг гэж үзэж байгаагаа мэдэгджээ.

Харин Сирийн босогчдыг дэмжиж байгаа сөрөг хүчний зүгээс Сирийн одоогийн засаг захиргаа Арабын Лигийн ажиглагчдыг дарамтлах үүднээс зохион байгуулсан үйлдэл гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна. Сирийн телевизийн сувгаар гаргасан бичлэгээс харахад маш олон энгийн хүн болон хэд хэдэн цэргийн албан хаагч энэ дэлбэрэлтээс болж амь үрэгджээ. Мөн энэ дэлбэрэлт хүмүүст маш их цочрол төрүүлсэн гэж үйл явдлыг нүдээр харсан гэрчүүд хэлж байгаа бөгөөд дэлбэрэлт болсон газраас 200 метр зайд байсан байшингийн цонхнууд хагарсан тухай мэдээлж байна.

М.Наст 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж