Генноцидын буруутныг яллав

Хуучирсан мэдээ: 2011.12.23-нд нийтлэгдсэн

Генноцидын буруутныг яллав

Руандад 1994 онд үй олон хүнийг хоморголон устгасан хэргийн гол хоёр буруутанд НҮБ-ын дэмжлэгтэй Олон улсын шүүх бүх насаар нь хорих ял оноожээ. Олон улсын шүүх Руандагийн дотоод хэргийн сайд байсан Эдуард Карамера, Хууль зүйн яамны сайд байсан Матье Нгирумпаце нарыг генноцид, аллага, хүчирхийлэл, хүн төрөлхтний эсрэг өдүүлсэн гэмт хэрэгт буруутай гэж үзсэн байна. Лхагва гаригт болсон шүүх хурлаар шүүгчид гэмт хэрэгтнүүд цэргийнхнийг зэвсэг, техникээр хангаж генноцидийг зохион байгуулсан гэж ял оноожээ. 1990-ээд оны эхээр Руандагийн улс төрийн элит, хэт туйлшрагч Хуту омгийнхон улс орны нийгэм эдийн засгийн доройтолд Тутси нарыг буруутгаж, тэдний эсрэг хүчтэй суртал ухуулга явуулж байсан юм. 1994 онд Руандагийн Хуту  Ерөнхийлөгчийн сууж явсан онгоцыг буудаж унагасан нь үй олон хүнийг хоморголон устгахын эхлэл болжээ. Угсаатны хооронд цус асгаруулсан тэмцэл өрнөж, Хуту үндэстнүүд гурван сарын дотор Тутси нарыг толгой дараалан устгасан гэдэг. НҮБ-ын тооцоолсноор 800,000 Тутси хүүхэд, эмэгтэйчүүд, эрчүүдийг хоморголон утсгасан цуст яргалал үйлдэхэд 200,000 гаруй Хуту нар оролцсон юм.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж