Хятад зохиолч есөн жилийн ял сонсчээ

Хуучирсан мэдээ: 2011.12.23-нд нийтлэгдсэн

Хятад зохиолч есөн жилийн ял сонсчээ

Хятадын зохиолч Чен Вэйг эрх баригчдын эсрэг хорлон сүйтгэх ажиллагаанд өдөөн хатгасан гэж буруутган есөн жил шоронд хорих ял оноожээ. Чен Вей Хятадын эрх баригчдын нэг намын тогтолцоог халж, үг хэлэх эрх чөлөө олгохыг уриалсан эссэ бичиж онлайнаар олон нийтэд хүргэсэн байна. Чен Вэй Ойрхи Дорнодод Араб хувьсгалын шуурга дэгдсэний дараа Хятадын эрх баригчдын эсрэг эсэргүүцэн жагсахыг онлайнаар уриалсныхаа төлөө баривчлагдсан хэдэн зуун тэрс үзэлтнүүдийн нэг гэнэ. Шүүх хурлын үеэр Чен Вэй өөрийгөө ямар ч буруу зүйл хийгээгүй гэсэн байна. Тэрбээр шүүгчдэд хандан “Хятадад хэзээ нэгэн цагт ардчилал тогтоно” гэж хэлсэн гэнэ. Зохиолчийн эхнэр “BBC” телевизэд ярилцлага өгөхдөө түүнийг шүүсэн шүүх хурал ердөө Хятадын хууль сахиулагчдын найруулсан жүжиг.  Тэд Чен Вэйн ямар ял тулгахаа хэдийн шийдчихсэн байсан гэж ярьжээ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж