НҮБ дээр Кимийн эмгэнэлийг бойкотложээ

Хуучирсан мэдээ: 2011.12.23-нд нийтлэгдсэн

НҮБ дээр Кимийн эмгэнэлийг бойкотложээ

НҮБ-ын Ерөнхий ассамблейн хуралдаан баасан гаригт шилжих шөнө эхэлсэн талаар Reuters мэдээллээ. Хуралдааныг Хойд Солонгосын лидер агсан Ким Чен Ирийн дурсгалыг нэг минут чимээгүй зогсч хүндэтгэхээр эхэлсэн ч үйл ажиллагаа 25-хан секунд үргэлжилжээ. Ким Чен Ирийн дурсгалыг хүндэтгэхээс Европын орнууд, АНУ, Японы төлөөлөгчид татгалзан бойкот зарлаж, танхимаас гарч явсан байна.

Тэднийг буцаж орж ирсний дараа Ерөнхий ассамблейн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд хэвийн үргэлжилжээ.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж