ОХУ-ын ерөнхийлөгч тусгай комисс байгууллаа

Хуучирсан мэдээ: 2010.04.10-нд нийтлэгдсэн

ОХУ-ын ерөнхийлөгч тусгай комисс байгууллаа

Варшаваас Смоленскийн чиглэлд нисч байсан Ту-154 онгоц өнөөдөр Москвагийн цагаар 10:56-д сүйрлээ. Онгоцонд 132 хүн байсны дотор Польшийн ерөнхийлөгч Лех Качиньский эхнэрийн хамт явжээ. Сүйрлээр онгоцны бүх зорчигчид амь үрэгдсэн байна.
Урьдчилсан мэдээгээр онгоц Смоленскийн захын Печерск тосгоны ойролцоо газардах үеэр сүйрчээ. Москвагийн цагаар 10:56-д уг онгоц сүйрсэн ба тэр үед манантай байсан байна. Онгоц дөрвөн удаа газардахыг оролдсон ба сүүлийн оролдлогынхоо үед мод мөргөсний улмаас сүүл нь тасран унасан байна. Смоленск мужийн захирагч Сергей Антуфьевын хэлснээр сүйрлээс амьд гарсан хүн байхгүй байна.

Польшийн ерөнхийлөгч Лех Качиньский Польшийн төлөөлөгчдийг тэргүүлэн Катаньд 1940 онд алагдсан польш офицеруудын дурсгалын цогцолборыг нээх арга хэмжээнд оролцохоор  явж байжээ. “Wiadomosci” сонины мэдээлснээр онгоцонд ерөнхийлөгчийн хамт түүний гэргий Мария Качиньска, Польшийн хамгийн сүүлчийн “хөөгдмөл” Засгийн газрын ерөнхийлөгч Рышард Качоровский, Польшийн армийн жанжин штабын дарга Францтишек Гонгор, Польшийн үндэсний дурсгалын институтын ерөнхийлөгч Януш Куртыка, Польшийн армийн ширээт лам, генерал Тадеуш Плоски, Польшийн армийн үнэн алдартны ширээт лам ба бригадын генерал Мирон Чодаковски, Польшийн Төв банкны тэргүүн Славомир Скшипек зэрэг нэртэй улс төрийн зүтгэлтнүүд явсан байна.

ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведев Ту-154 онгоц сүйрсэн хэргийг шалгах тусгай комиссыг дөнгөж сая байгуулж, ерөнхий сайд В.Путинээр толгойлуулав. Польшийн Засгийн газрын нисэх отрядын Ту-154 онгоц сүйрсэн ослын урьдчилсан шалтгааныг нисэх багийн алдаа хэмээн үзэж байгаа аж. Энэ тухай хүчний байгууллагын эх сурвалж мэдээлжээ. Түүнчлэн Оросын ерөнхий прокророос уг осолтой холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн, шалгаж байна. бичлэг
үзэх…

Ш.Самбуу  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж