Шинэ Зеландад газар хөдлөв

Хуучирсан мэдээ: 2011.12.23-нд нийтлэгдсэн

Шинэ Зеландад газар хөдлөв

Өнгөрсөн хоёрдугаар сард болсон газар хөдлөлтийн уршиг арилаагүй байсан Шинэ Зеландын Christchurch хотын ойролцоо өнөөдөр хэд хэдэн удаа газар хөдөлжээ. Чичирхийллийн улмаас Christchurch хотын нисэх онгоцны буудал хаагдаж, хоёр хүн гэмтэж бэртсэн талаар тус улсын Иргэнийг аюулаас хамгаалах, онцгой байдлын яамнаас мэдээлжээ. Газар хөдлөлтийн эхний чичирхийлэл Christchurch хотоос 26 км-ийн зайд мэдрэгджээ. Харин найман минутын дараа 5.3 магнитудын хүчтэй газар хөдөлсөн талаар АНУ-ын геологийн судалгааны төвөөс мэдээлсэн байна. Газар хөдлөлтийн улмаас хотын үйлчилгээний газруудыг түр хаасан бөгөөд онцгой байдлын албаныхан оршин суугчдыг байшин барилгаас гаргажээ. Хэд хэдэн удаагийн газар хөдлөлтөөр замын хажуугийн хад чулуу нурснаас замын хөдөлгөөнд түгжрэл үүсчээ. Өнгөрсөн хоёрдугаар сард Christchurch хотын бизнесийн томоохон дүүрэгт 6.3 магнитудын хүчтэй газар хөдөлснөөс 180 гаруй хүн амиа алдсан юм.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж