Соёлын үнэт дурсгалыг хамгаалсан иргэдийг урамшууллаа

Хуучирсан мэдээ: 2011.12.23-нд нийтлэгдсэн

Соёлын үнэт дурсгалыг хамгаалсан иргэдийг урамшууллаа

Боловсрол,
соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр өчигдөр түүх, соёлын хосгүй үнэт
дурсгалыг устахаас хамгаалан иргэний идэвхи гаргасан С.Алтанцэцэг,
Б.Бадамаанямбуу нарыг тус бүр гурван сая төгрөгөөр шагналаа. Хэнтий
аймгийн Норовлин сумын Баян-Өлзийт багийн нутаг Салхит хэмээх газраас
хүний чулуужсан гавлын ясны нүдний аяганы дээд хэсэг, дух, зулай, дагзны
хамт залгаатай бүтнээр олдсоныг Хэнтий аймгийн харьяат С.Алтанцэцэг
2006 оны арваннэгдүгээр сард Шинжлэх ухааны академийн Археологийн
хүрээлэнгийн захирал Д.Цэвээндоржид өгчээ. Мөн Сүхбаатар аймгийн харьяат
иргэн Б.Бадамаанямбуу тус аймгийн нутгаас түүх, соёлын дурсгалт зүйл
болох шинжлэх ухааны судалгаанд чухал ач холбогдол бүхий гурван ширхэг
хүрэл тогоог олж, илрүүлэн Монголын Үндэсний түүхийн музей болон
Сүхбаатар аймгийн музейн сан хөмрөгт хүлээлгэн өгсөн аж.

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж