АНУ-д 6000 сувилагч ажил хаяв

Хуучирсан мэдээ: 2011.12.23-нд нийтлэгдсэн

АНУ-д 6000 сувилагч ажил хаяв

АНУ-ын Калифорни мужид  6000 гаруй сувилагч өчигдөр нэг өдрийн ажил хаялт зарлажээ. Өвчтөний асаргаа, халамжийн зардлыг бууруулсныг сувилагчид эсэргүүцэж байгаа юм байна. Long Beach дэх анагаах төв, болон Миллерийн хүүхдийн эмнэлгийн 2000 гаруй сувилагч  мөн нэг өдрийн ажил хаялт зарлажээ. Харин ажил хаялт зарласан сувилагчдыг эмнэлгийн удирдлагууд ажлын байранд нь дөрвөн хоног оруулахгүй гэж мэдэгдсэн гэнэ. Учир нь тэдний шаардлагыг биелүүлэхэд таван өдөр шаардагдана гэж үзсэн байна. Харин эмнэлгийн удирдлага ажил хаялт зарласан сувилагчид олонхи биш гэж үзэж байгаа гэнэ. АНУ-д сувилагч нар өвчтөн тус бүрийн эмчилгээний зардлаас 4.76 ам.доллар авдаг ажээ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж