Улаанбаатарт 18-20 хэм хүйтэн байна

Хуучирсан мэдээ: 2011.12.23-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 18-20 хэм хүйтэн байна

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон зүүн зүгийн нутгийн хойд хэсэг, төвийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон, говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч явган шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 21-26 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар 17-22 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн баруун хэсгээр 6-11 градус, бусад нутгаар 13-18 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр.18-20 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө нутгийн баруун хэсгээр 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгороор шөнөдөө 30-35 градус, өдөртөө 21-26 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг болон Орхон, Хараа, Ерөө, Туул голын сав газраар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 17-22 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР:
Үүлшинэ. Нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас  орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Хэрлэн, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 17-22 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ.  Цас орохгүй.  Салхи  баруун хойноос  секундэд 6-11 метр. Шөнөдөө 27-29 градус, өдөртөө 14-16 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:
Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос  секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өмнөговийн нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө  18-23 градус, өдөртөө 10-15 градус  хүйтэн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж