
Тус компаний мэдэгдэл дээр зах зээл буюу хэрэглэгчдийн эрэлт өмнөх үетэй харьцуулбал эрчимтэй нэмэгдэж байгаа ба энэ эрчээрээ үйлдвэрлэлээ үргэлжлүүлбэл 6-аас 7 жилийн хугацаанд дахин 10 сая автомашин үйлдвэрлэх болно гэжээ. Maruti компани 1980-аад онд үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш Энэтхэгийн зах зээлд гол тоглогч байсаар ирсэн бөгөөд сүүлийн жилүүдэд өрсөлдөөн нэлээд ширүүсч байгаа ч байр сууриа амжилттай хадгалсаар байгаа юм байна.
Б.Энхцэцэг