Хөгжилд тэмүүлсэн Архангай чуулган боллоо

Хуучирсан мэдээ: 2011.12.22-нд нийтлэгдсэн

Хөгжилд тэмүүлсэн Архангай чуулган боллоо

Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 2.4 хувийг үйлдвэрлэдэг, мал аж ахуй зонхилсон адуу, хонь, үхрийн тоогоор улсад тэргүүлдэг Архангай аймаг хөгжлийн ирээдүйтэй бүс нутгийн нэгд зүй ёсоор тооцогддог.  Саяхан тус аймагт “Хөгжилд тэмүүлсэн Архангай” чуулган болж, малчид санал бодлоо хуваалцлаа. Төрөөс малчдын талаар баримтлах бодлого, “Монгол мал” хөтөлбөр гэсэн томоохон хоёр баримт бичиг бодлого болон хэрэгжиж байгаа өнөө үед мал сүргийн үүлдэрлэг байдлыг сайжруулах, ХАА -н түүхий эд, бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах нь аймаг сумдын хөгжлийн гол тулгуур болно гэдгийг ХХААХҮ -ийн аян баримталж байна. Энэ хүрээнд “Монгол мал” үндэсний хөтөлбөрийн дагуу сум бүрт мал эмнэлэг, үржлийн тасаг  байгуулан бүх мэргэжилтнүүдийг мэргэшил дээшлүүлэх болон мал эмнэлгийн нарийн мэргэжлийн сургалтанд хамруулжээ. Мөн үйлдвэрлэлд ашиглагдах гарын авлага, ном товхимол, ком, праграмм хангамж, ширээ сандлаар хангасны зэрэгцээ 100 суманд автомашин олгосон байна. Төрөөс малчдын талаар баримтлах бодлогын хүрээнд малчдыг хүн амын орлогын албан татвараас чөлөөлсөн, малчдыг эрүүл мэндийн даатгалд хамруулсан, УИХ, ЗГ-ын тогтоолуудаар хонь, тэмээний нэгдүгээр зэргийн кг ноос тутамд 2000 төгрөгийн урамшуулал олгох болсон зэрэг нь малчдын орлогыг нэмэгдүүлэхэд ихээхэн ач холбогдол өгч байгааг ч малчид хэлж байна. Ноосны урамшууллыг  малчдад бүрэн олгохгүй байна гэсэн шүүмжлэлийг малчид   “Хөгжилд тэмүүлсэн Архангай”  чуулганы “Мал аж ахуйн салбар хуралдаан”-ы үеэр салбар хариуцсан дарга нартаа хэлээд авч байна. Харин энэ урамшуулал нь нарийн шалгууртай, тоолуулсан малын тоотой  тушаасан ноос нь тэнцэх ёстой. Илүү гарсанд нь урамшуулал өгөхгүй гэдгийг тайлбарлалаа. Ер нь дөнгөж энэ хавраас хэрэгжиж эхэлж байгаа цэвэр нооосонд урамшуулал олгох энэ ажлыг малчид сайшаан хүлээн авсан ч өнөө хүртэл нарийн учрыг нь олоогүй, мэдээлэл дутмагаас хоцорсон малчин цөөнгүй байгаа юм.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж