
Фукишимагийн атомын цахилгаан станцын 3-р реактор дэлбэрчээ. ВВС-гийн сэтгүүлчийн мэдээлж байгаагаар бол дэлбэрэлтийн дараахь утаа үзэгдэж байгаа аж. Албан ёсны мэдэгдлээр энэ нь гидрогенийн ачааллаас болж энэ дэлбэрэлт үүссэн бололтой. Энэ дэлбэрэлтийн дараагаар алдагдаж болох цацраг идэвхт бодист ямар нэг хяналт байгаа эсэх талаар албаны эх сурвалж хариулт өгч чадахгүй байна. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар бол энэ 3-р реактор нь плутони болон ураны түлшээр давхар цэнэглэгддэг тул аюул нь илүү байж болох талтай юм байна.
М.Наст