
Өнөөдөр Өндөрхаан хотод хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтнүүдийн аймгийн зөвлөлгөөн эхэлнэ. Тус зөвлөлгөөнийг Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газар болон аймгийн Хүнс, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих газар, “Тогтвортой амьжиргаа-II” төсөл хамтран зохион байгуулж байгаа аж. Салбарын мэргэжилтнүүд мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тулгамдаж буй асуудал, түүнийг хэрхэн шийдвэрлэх, малын үүлдэр угсааг сайжруулах зэрэг асуудлаар хэлэлцэх юм байна.
И.Байгалмаа