Хуучирсан мэдээ: 2011.12.22-нд нийтлэгдсэн

А.Навалний суллагдав

Оросын сөрөг хүчний удирдагчдын нэг, авлигын эсрэг тэмцлээрээ алдартай Алексей Навалний шоронгоос суллагджээ.

Төрийн Думын сонгуулийн дүнг эсэргүүцсэн иргэд Москвад жагсаал зохион байгуулах үеэр А.Навалнийг хууль сахиулагчид баривчилсан билээ. Ийнхүү түүнийг 15 хоног шоронд хорьсны эцэст суллав. Тэрбээр "Би шоронд байх хугацаандаа огт айгаагүй. Айх ёстой хүмүүс нь эрх баригчид л байх" хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурьджээ.

Түүнчлэн ирэх оны гуравдугаар сард болох ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших В.Путины эсрэг санал өгөхийг иргэдэд уриалсан байна. Ямартай ч Төрийн Думын сонгуулийн дүнд эргэлзсэн иргэд ирэх бямба гарагт дахин жагсаал зохион байгуулахаар төлөвлөөд байгаа.

Харин ОХУ-ын Ерөнхий сайд В.Путин тэднийг "Сөрөг хүчнийхнээс мөнгө авч талбайд цугласан хэдэн залуу" хэмээн Оросын телевиз, радиогоор нэвтрүүлсэн шууд ярилцлагынхаа үеэр дурьдсан юм.

Тиймээс энэ нь Кремлийн удирдагчид дахин сонгууль явуулах ямар ч бодолгүй байгааг нотолж байна.

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж