Польшийн Ерөнхийлөгч ОХУ-д амь үрэгдлээ

Хуучирсан мэдээ: 2010.04.10-нд нийтлэгдсэн

Польшийн Ерөнхийлөгч ОХУ-д амь үрэгдлээ

Польшийн ерөнхийлөгч Лех Качинскийн сууж явсан онгоц ОХУ-ын Смоленскийн
ойролцоо сүйрсэн талаар дэлхийн мэдээллийн агентлагууд мэдээлж байна.
ОХУ-ын Смоленск мужийн цагдаагийн байгууллага Польшийн Ерөнхийлөгч Лех Качинтский тус мужийн нутаг дэвсгэрт онгоцны ослоор амь үрэгдлээ хэмээн мэдээллээ. Онгоцны бүхээгт байсан хүмүүс бүгд амь насаа алдсаныг тогтоосон байна. Онгоц Смоленск хотын цэргийн нисэхийн “Северный” хэмээх будалд газардах гэж байгаад сүйрчээ.  Онгоцонд сууж явсан зорчигч болон нисэх багийн бүрэлдэхүүнээс ганц ч хүн
амьд үлдээгүй байна. Нисэх багийг оруулаад 132 онгоцонд байсан байна.
Польшийн ерөнхийлөгч эхнэрийн хамт явсан байна. Түүнээс гадна Польшийн
хэд хэдэн сайд болон Төв банкны ерөнхийлөгч онгоцонд байжээ. Туполев-154
онгоц нисэх буудалд газардахын өмнөхөн сүйрсэн байна. 

бичлэг үзэх…

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж