Японы экспорт буурчээ

Хуучирсан мэдээ: 2011.12.21-нд нийтлэгдсэн

Японы экспорт буурчээ

Японы экспортын хэмжээ дахин буурч эхэлжээ. Тус улсын экспортын бараа бүтээгдэхүүний эрэлт багасч байгаа гэнэ. Японы Сангийн яамны гаргасан тоо баримтаас харахад экспортын тээвэрлэлт өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сарынхаас 4.5 хувиар буурсан байна. Нөгөө талаар Японы төв банк бодлогын хүүг нэмэх эсэх асуудлаар хэлэлцэж байгаа гэнэ. Европт өрийн хямрал газар авч, иен чангарч байгаа нь Японы экспортын бүтээгдэхүүний эрэлтэд нөлөөлжээ. Өнгөрсөн гуравдугаар сард болсон аймшигтай газар хөдлөлт, цунамийн уршгаар хямралд орсон Японы эдийн засаг аажмаар сэргэж байгаа талаар ажиглагчид бичиж байна. Японы экспорт  сүүлийн хоёр сарын турш буурчээ. Харин импорт 11.4 хувиар нэмэгдсэнээс худалдааны алдагдал 684.7 тэрбум иен болсон гэж сангийн сайд нь мэдэгджээ. Харин Японы эдийн засагчид үүнийг дэлхийн эдийн засгийн доройтлын үр дагавар гэж үзэж байгаа юм. Европ өрийн хямралаас гарах гарц олж чадахгүй байгаа энэ үед хөрөнгө оруулагчид иенийг найдвартайд тооцож буйгаас Японы экспортын бүтээгдэхүүний үнийг  хилийн чанадад өсгөж байгаа ажээ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж