Nikkei индекс таван хувиар буурчээ

Хуучирсан мэдээ: 2011.03.14-нд нийтлэгдсэн

Nikkei индекс таван хувиар буурчээ

Японы хойд эрэгт
газар х
өдлөлт болсноос хойш өнөө өглөө үнэт цаасны үнэ эрс унасан байна.  Nikkei 225 индекс таван хувиар доошилжээ. Газар хөдлөлт өнгөрсөн баасан гаригт биржийн арилжаа хаагдахаас  өмнө болсон юм.  Японы төв банкны захирал Masaaki Shirakawa  зах
зээлийг тогтвортой байлгахын тулд банкуудад долоон триллион иен байрлуулахаа
мэдэгдсэн байна.
 

Баасан гаригийн
газар х
өдлөлтийн дараа Японы төв банк шуурхай арга хэмжээ
авч чадах б
үхнээ хийхээ мэдэгдсэн юм.  Японы зах зээл маш хүнд байдалд орох нь нэгэнт
тодорхой болоод байгаа б
өгөөд ялангуяа газар хөдлөлт, цунамид өртсөн компаниудад шууд нөлөөлсөн аж.

Даваа гаригт үнэт цаасны ханш, ялангуяа
гамшгийн б
үсийн компаниудын хувьцаа унана гэж эдийн засагчид үзэж байсан. Гэвч үнэт цаасны худалдан авалт түр зуурынх байна гэж
таамаглаж байна.  Харин байгалийн гамшиг
тохиолдсоны дараах  Австрали, Шинэ
Зеландын
үнэт цаасны зах зээлийн уян хатан байдал нь ажиглагчдыг тайвшруулж байгаа
аж.  Б
үсийн бусад хэсгүүдэд гол зах зээл унаж эхэлсэн ч Японыхтой харьцуулахад
юу ч биш юм.

Өмнөд Солонгосын Kospi үнэт цаасны индекс л гэхэд 0.1хувиар буураад байна. Сингапурын STI индекс нэг хувиас илүү буугаад байгаа бол
Тайванийн гол индекс 0.8 хувиар буурчээ.

Гэсэн ч зарим
салбарууд тэр дундаа технологи болон автомашины
үйлдвэрүүдийн хувьцааны ханш өсч байгаа аж. Хөрөнгө оруулагчид Японы
ихэнх
үйлдвэрүүд зогсонги байдалд орсноос Өмнөд Солонгосын бараа үйлдвэрлэлийн эрэлт нэмэгдэнэ
гэж таамаглаж байна.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж