Ахимаг насны эмэгтэйчүүд тамхи татах хэрэггүй

Хуучирсан мэдээ: 2011.03.14-нд нийтлэгдсэн

Ахимаг насны эмэгтэйчүүд тамхи татах хэрэггүй


Цэвэршсэн эмэгтэйчүүд тамхи татах нь хөхний хорт хавдраар өвчлөх эрсдэлийг 16 хувиар нэмэгдүүлдэг болохыг эрдэмтэд сануулж байна. 50-79 насны 80 мянган эмэгтэйд 10 жилийн турш хийсэн судалгааны дүнд үүнийг баталжээ.


Түүнчлэн хүүхэд насандаа болон насанд хүрсэн хойноо ч тамхичин хүний хажууд байн байнга хордож, дам тамхидалтад өртөж байсан эмэгтэйчүүд хорт хавдраар өвчлөх магадлал харьцангуй өндөр байгааг ч судлаачид мэдэгдлээ. Тамхи татдаг хэдий ч байнгын дасгал хөдөлгөөнтэй байдаг бол эрсдэл буурдаг гэдгийг мөн сануулжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж