Өнөөдөр 16-22
цаг хүртэлх
хугацаанд Улаанбаатар
хотод цаг агаар ямар байх тухай
мэдээллийг хүргэж байна. Энэ хугацаанд цас орохгүй, салхи зүүн
хойноос секундэд 5-10 метр байх ба
7-9 хэм хүйтэн байх ажээ.
Харин өнөө шөнө Архангай,
Өвөрхангай аймгийн нутгаар цас ихээр орж,
Завхан, Архангай, Өвөрхангайн
нутаг, Хөвсгөлийн өмнөд, Дундговийн
хойд хэсгээр, маргааш өдөр
Дундговийн нутгаар их цас орж, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн нутаг, Төв аймгийн өмнөд хэсгээр
цасан шуурга шуурах тул цаг
агаарын аюулт үзэгдлээс сэргийлэхийг анхааруулж
байна.
Эх сурвалж: www.tsag-agaar.com