Эрдэмтэд насанд хүрсэн 29 хүн дээр урт хугацааны туршилт хийн, сайн унтаж амарсны маргааш тэдний гаргасан мөнгө, бизнестэй холбоотой шийдвэрийг нь дутуу нойртой хоносны маргааш гаргасан шийдвэрүүдтэй нь харьцуулан судалжээ. Нойргүйдэл хүний сэтгэн бодох чадварт тодорхой хэмжээгээр нөлөөлдгийг хэдийнээс бид мэднэ. Гэвч уг судалгаа нойргүйдэл санхүүгийн шийдвэрт хэрхэн нөлөөлдгийг онцлон судалсан байна. Шөнийн цагаар мөрийтэй тоглоомчид хожигдох нь элбэг байдгийг ч тэд мөн үүнтэй холбон тайлбарлалаа. Тэртээ тэргүй нойргүйдэлтэй тэмцэж ядаж байгаа тархи энэ үед муу ажиллахаас гадна мөрийтэй тоглоомд өдрийн цагаас илүү донтох хандлагатай байдаг гэнэ.Дутуу нойртой байснаас хүн аливаа асуудлыг хэт өөдрөг өнцгөөс харж, эрсдэлтэй шийдвэр гаргадгийг Дюкийн их сургуулийн эрдэмтэд тогтоолоо. Өөрөөр хэлбэл асуудлыг бүрэн дүүрэн тооцоололгүй шийдвэр гаргадаг байна. Ялангуяа санхүүтэй холбоотой шийдвэр эсрдэл дагуулах боломж өндөр.