Исламын бүлгийнхнийг баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2011.12.20-нд нийтлэгдсэн

Исламын бүлгийнхнийг баривчилжээ

Нигерийн хойд хэсэгт орших Кано хотод болсон буудалцааны дараа долоон хүн амиа алдаж, Нигерийн цагдаа нар Исламын 14 байлдагчийг баривчилсан байна. Зарим энхийг сахиулах буюу албаны эх сурвалжууд лалын шашинтны бүлгийн удирдагч Боко Харам баривчлагдсан хүмүүсийн дунд бий гэх боловч бүлгийнхэн үүнийг үгүйсгэж байгаа тухай Итар-тасс агентлаг мэдээлж байна. Гэхдээ удирдагчийг  баривчилсан тухай  нотлогдоогүй бөгөөд таамаглалын шинжтэй байгаа гэнэ. Хэрэгт сэжиглэгдэж буй бүлгийнхэн өнгөрөгч пүрэв гаригийн орой хотын ойролцоо орших дунд сургууль руу дайрсан бөгөөд агаарын цэргийн хүчний дөрвөн албан хаагчийн амийг хөнөөжээ. Харин бямба гаригт цагдаа нар руу дайрсны улмаас буудалцаан болсон байна.

У.Болор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж