“Saab” дампуурлаа зарлав

Хуучирсан мэдээ: 2011.12.20-нд нийтлэгдсэн

“Saab” дампуурлаа зарлав

Хятадын хөрөнгө оруулагчдыг ятгах оролдлого нь бүтэлгүйтсэний дараа Шведийн автомашин үйлдвэрлэгч “Сааб” компани дампуурлаа зарлажээ. “Сааб”-аас хувьцаа эзэмшдэг “Женерал Моторс” Хятадын хөрөнгө оруулагчдад технологийн лицензээ худалдахаас татгалзсан юм. “Сааб” өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш ханган нийлүүлэгчдэдээ төлбөр төлөх чадваргүй болсон бөгөөд компанийн ажилчид өнгөрсөн сараас хойш цалингаа авч чадаагүй гэнэ. Улмаар Швед дэх “Сааб”-ын үйлдвэр үйл ажиллагаагаа бүрэн зогсоожээ.

 “Сааб” Хятадын “Zhejiang Youngman”, “Lotus Automobile” зэрэг хэд хэдэн компанитэй хэлэлцээ хийсэн ч тохиролцоонд хүрч чадаагүй байна. Компанийн удирдах зөвлөл дампуурлаа зарлах нь зээлдэгчдийн хувьд хамгийн зөв шийдвэр гэж үзжээ. Өнгөрсөн долоо хоногт Германы санхүүгийн зах зээл “Сааб”-ын хувьцааны арилжааг зогсоосон юм. “Женерал Моторс” 2010 онд “Сааб”-ыг Германы тансаг зэрэглэлийн автомашин үйлдвэрлэгч “Spyker”-т худалдсан ч одоо хүртэл хувьцаа эзэмшигч, гол ханган нийлүүлэгчдийн нэг хэвээр байгаа ажээ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж