Шанхай дахь “Apple”-ын үйлдвэрт дэлбэрэлт болжээ

Хуучирсан мэдээ: 2011.12.20-нд нийтлэгдсэн

Шанхай дахь “Apple”-ын үйлдвэрт дэлбэрэлт болжээ

Шанхай дахь “Apple” корпорацийн туслах материал ханган нийлүүлэгч “Pegatron” үйлдвэрт дэлбэрэлт болжээ. Дэлбэрэлтийн улмаас үйлдвэрийн 61 ажилчин гэмтсэнээс 23 хүний биеийн байдал хүнд байгуу тул эмнэлэгт хүргэсэн байна. Дэлбэрэлтийн шалтгааныг үйлдвэрт гарсан галтай холбон тайлбарлаж байна.

“Pegatron” үйлдвэрт “Apple”-ын хит бүтээгдэхүүн болох “iPad 2”-ын гадрыг үйлдвэрлэдэг байжээ. Үйлдвэрийн зарим шат дамжлагын үйл ажиллагааг түр зогсоож, дэлбэрэлтийн шалтгааныг тогтоохоор шинжээчид ажиллаж байгаа юм байна.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж