Саудын хунтайж “Twitter”-т хөрөнгө оруулав

Хуучирсан мэдээ: 2011.12.20-нд нийтлэгдсэн

Саудын хунтайж “Twitter”-т хөрөнгө оруулав

Саудын Арабын хунтайж Алвалид бин Талал “Twitter”-т 300 сая ам.долларын хөрөнгө оруулжээ. Дэлхийн шилдэг компаниудыг эзэмшдэг тэрбумтан хөрөнгө оруулалтын хариуд “Twitter”-ийн хувьцааны багагүй хувийг эзэмших болжээ. “Forbes” сэтгүүл мэдээлснээс үзвэл Саудын Арабын вангийн зээ хүү Алвалид нийт 19 тэрбум ам.долларын хөрөнгөтэй  ажээ. Тэрбээр олон улсын хэвлэл мэдээллийн хүчирхэг сүлжээ “News Corp”-ийн хувьцааны долоон хувийг эзэмшдэг. Арабын ертөнцийг сэрээсэн хувьсгалын шуурга дэгдэхэд “Twitter” чухал үүрэг гүйцэтгэсэн гэдэг билээ.

Саудын Арабын хунтайж  Алвалид бин Талалын “Kingdom Holding Co” хөрөнгө оруулалтын пүүс хэдэн сар үргэлжилсэн хэлэлцээрийн үр дүнд “Twitter”-ийн хувьцааг худалдаж авахаар болсон байна. “Social Media Influence” фирмийн зөвлөх Бернард Уорнер “Арабын ертөнц “Twitter”-ийг мэдээллийн хүчирхэг хэрэгсэл гэдгийг хэдийнэ олж харсан. “Twitter”-ийн ачаар эсэргүүцэгчид нэгдэж, Араб хавар хувьсгалыг эхлүүлж, дарангуйллын дэглэмийг унагаж чадсан. Хэдийгээр Алвалид бин Талал энэ “тоглоом”-д хожуу орж байгаа ч ашигтай гэдгийг олж харсан нь гарцаагүй” гэжээ. “Kingdom Holding Co” “Twitter”-ийн хувьцааг худалдаж авах болсны дараа хувьцааны үнэ нь өссөн гэнэ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж