Футзалын улсын аваргууд тодорлоо

Хуучирсан мэдээ: 2010.04.10-нд нийтлэгдсэн

Футзалын улсын аваргууд тодорлоо

Сэлэнгэ аймагт
энэ сарын 7-нд эхэлсэн О.Цогт агсны нэрэмжит насанд х
үрэгчдийн улсын аварга
шалгаруулах футзалын тэмцээн
өнөөдөр өндөрлөж, дүнгээ гаргалаа. Тэмцээнд
оролцсон 12 баг хоёр зоонд хуваагдан, тойргоор тоглосон ба
Л.Эрдэнэ-Очир дасгалжуулагчтай, М.Ариунболор
ахлагчтай  Улаанбаатар дээд сургуулийн
баг тэрг
үүлж, “Хараацай”, “Сэлэнгэ пресс” багууд мөнгө, хүрэл медалийн эзэн болсон
байна. Энэ удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээнд
өрсөлдсөн 12 багаас  Улаанбаатар дээд сургууль, “Хараацай”, “Хасын хүлгүүд”, “Хоромхон”, “Мазаалай”, “Эрчим”, “Хангарьд”, “Сэлэнгэ
пресс” гэсэн багууд шилдэг наймд
үлджээ. Сэлэнгэ аймагт 12
дахь жилдээ зохион байгуулсан уг тэмцээний шилдэг довтлогчоор Г.Батцэнгэл /УБДС/,
хаалгачаар Х.Ганбаяр /УБДС/, тэгш тоглогчоор С.Одх
үү /Сэлэнгэ пресс/, шилдэг шүүгчээр Ч.Жавхлантөгс нар тус тус тодорч,
тусгай шагналын эзэд болжээ.

 

Б.Батчимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж