С.Ламбаа: М.Машбат хэрэг хүлээх чадвартай

Хуучирсан мэдээ: 2010.04.10-нд нийтлэгдсэн

С.Ламбаа: М.Машбат хэрэг хүлээх чадвартай











Эрүүл мэндийн сайд С.Ламбаагаас
цаг үеийн сэдвээр зарим зүйлийг тодрууллаа.  

Сүхбаатарын
талбай
дээр өлсгөлөн
зарласан
хүмүүсийн
биеийн
байдал ямар
байна
вэ, та
очсон
уу?

Би очоогүй, манай эмч нар
байнга эргэж тойрч үзэж байгаа.Одоогоор байдал хэвийн байна. Хоёр гурван хүний даралт их байгаа.
Өлсгөлөнгөө үргэлжлүүлэх хэрэггүй гэж эмч
нар зөвлөсөн ч тэд
зөвшөөрөөгүй. Нэгэнт өөрсдөө зөвшөөрөхгүй байгаа болохоор эрүүл мэндийг нь эмч
нар хянаж байна. Шалгүй, дэвсгэргүй гэр болохоор
дороосоо жиндэж, хүмүүс
өвчилж магадгүй тул дэвсгэртэй,
шалтай болгох талаар чиглэл өгсөн. Бас хувцас хэрэглэл өгсөн.

Машинаар
гэр
дайрах үед
гэмтэж
бэртсэн хүмүүс
яаж
байгаа вэ?

Тэднээс эмнэлэгт хэвтсэн, ноцтой гэмтсэн хүн байхгүй.
Харин өчигдөр
орой зарим хүний бэртэл өвдөж байна гэхээр нь манай
гэмтлийн эмч нар үзлэг
хийсэн. Байдал хэвийн байна.

Тэд
одоо
хаана байгаа
вэ
?

Талбай дээр суулт хийж байгаа.

Тэднийг
дайрсан
М.Машбатын
шинжилгээний
хариу
гарсан
уу. сэтгэцийн
өөрчлөлттэй
гэж
байсан
?

Сэтгэцийн эрүүл мэндийн төв дээр
М.Машбатад шинжилгээ хийсэн. Өмнө нь тэнд
хэвтэж эмчлүүлж байсан хүн байна
лээ. Харин одоо бол хэрэг
хүлээх бүрэн чадвартай гэсэн дүгнэлт гарсан.

Одоо
тэгээд
яахав, М.Машбатыг?

Сэтгэцийн эрүүл мэндийн төвөөс ЦЕГт
тодорхойлолт гаргаж өгсөн. Энэ хүн хэрэг
хүлээх чадвартай гэсэн тодорхойлолт гарсан.

Үдийн
цайгаараа
сүү
ууж
хордсон Баянзүрх дүүргийн 53 дугаар дунд сургуулийн сурагчдын бие ямар байгаа вэ?

Тэдний  бие сайжирч байна. Эхлээд найман хүүхэд хэвтсэн. Одоо ХӨСҮТ дээр 12 хүүхдэд эмчилгээ хийж байна. Хүндэрсэн хүүхэд алга. Хэвийн болж эхнээсээ эмнэлгээс гарахад болохгүй гэх зүйлгүй болсон.

 

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж