
Монголын дартсын холбооноос сар бүр зохион байгуулдаг дартсын лигийн гуравдугаар сарын тэмцээн энэ сарын 26-нд болно. Харин тэмцээний сонгон шалгаруулалт 19-ний өглөө 10.00 цагаас ХУД-ийн үйлчилгээний төвд байрлалтай “Smile lounge”-д болох гэж байна. Сонгон шалгаруулалтын бүртгэл өдгөө үргэлжилж байгаа бөгөөд сонгон шалгаруулалтаас эрхээ авсан тамирчид хоёрдугаар сарын лигийн тэмцээнд амжилттай оролцсон дартсчидын хамт өрсөлдөх юм.
С.Цэлмэг