Мөрдөн байцаах заавар журмыг шинэчиллээ

Хуучирсан мэдээ: 2011.12.19-нд нийтлэгдсэн

Мөрдөн байцаах заавар журмыг шинэчиллээ

Улсын Ерөнхий поркурорын газраас өнгөрсөн баасан гаригт мөрдөн байцаах ажиллагаа болон ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих зааврыг шинэчлэн боловсруулж хууль хяналтын байгууллагуудын удирдлагуудад танилцуулсан юм.  Хууль зөрчсөн үйл ажиллагаа гарсан хойно нь прокурорт ирүүлдэг өнөгийн буруу тогтолцоог халж, уг зөрчлийг гаргуулахгүй байхын тулд эхнээс нь хэрэг бүртгэгч , мөрдөн байцаагч нарын тодорхой ажил бүртэй прокурор танилцаж, хэргийг хэрхэн яаж шалгах, зүйлчлэх зэр­гийг прокурор чиглүүлдэг болох юм байна. Ингэснээр хүний эрх зөр­чигдөхөөс сэргийлэх нэг ал­хам болох гэнэ. Түүнчлэн насанд хүрээгүй болон хөгжлийн бэрхшээл­тэй хүмүүсийн хэргийн мөрдөн бай­цаалтад прокурор заавал оролцож заавар зөвлөмж өгч удирдан чиг­лүүлж байхаар  уг зааварт тусгасан бай­на. Мөн прокурор нь хэргийн ажиллагааны явц, үр дүнгийн та­лаар хэрэг бүртгэгч, мөрдөн бай­цааг­чаас амаар болон бичгээр асууж  танилцнж, байцаан шийтгэх ажил­лагаанд биечлэн оролцож гомдол хүсэл­тийг хүлээн авч шийдвэрлэх зохи­цуулалт хийснээр мөрдөн бай­цаал­тын ажиллагааны явцад ч про­курор хүссэн үедээ хэргийг хянах, заалт чиглэл өгч ажиллах боломжтой болно гэсэн юм. Энэхүү заавар, ар­гач­лалыг шинэчлэн боловсруулсан нь хүний эрх зөрчигдөхөөс урьд­чилан сэргийлэх мөн албан тушаал­тан болон поркурорын ажиллагаанд хууль дээдлэх зарчмыг чанд мөр­дүүлэх зорилтыг хангахад чиглэжээ.

Х.Нарангэрэл

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж