
Бүсгүйчүүдийн баяр, Мартын 8 өнгөрсөн ч салбар салбарын сор хүүхнүүд “Чингис” зочид буудалд өнгөрсөн баасан гаригт саатлаа. Энэ үдэш улс төр, урлаг соёл, спортоор овоглосон бүсгүйчүүд “Гранд” сэтгүүлээс зохион байгуулсан “Grand lady” ёслолд уригдаж ирсэн нь энэ юм. Улс төр, спорт, соёл урлаг, бизнес, хүмүүнлэгийн салбарын шилдэг бүсгүйчүүдийг олон нийтийн санал асуулгаар тодруулан шалгаруулсан энэ ёслолд томчуудаас дутахгүй олны анхаарлыг татсан бяцхан гүнж морилсон нь Хүүхэлдэйн театрын дарга, яруу найрагч Ц.Хулангийн Удвал охин байв. Хээнцэр Хулан хатагтайтай усны дусал шиг адилхан бяцхан Удвал ээжтэйгээ ив ижилхэн стилийн ягаан бүрх малгай духдуулж, өнгө дагуу хүзүүний ороолтоор гоёсон байлаа. Хатагтай Хулан энэ үдэш урлаг, соёлын салбарын шилдэг бүсгүйгээр тодорсон болохоор ээжийгээ балиашиглахаар ирсэн охин, аав сэтгэл хангалуун байсан биз ээ.
Б.Энх