Арилжааны долоо хоногийн тойм

Хуучирсан мэдээ: 2011.12.18-нд нийтлэгдсэн

Арилжааны долоо хоногийн тойм

Монголын хөрөнгийн бирж арванхоёрдугаар сарын 12-16-ны хооронд таван удаагийн арилжаагаар нийт 75 ХК-ийн 1.1 сая ширхэг хувьцааг 766.2 сая төгрөгөөр, 1009 ширхэг “Жаст агро” компанийн “Монгол мах” бондыг 10.1 сая төгрөгөөр тус тус арилжиж, нийт 776.3 сая төгрөгийн гүйлгээ хийсэн байна. ТОП-20 индекс 18515.02 нэгжид хүрч, өмнөх долоо хоногоос 1257.84 нэгжээр буюу 6.4%-иар буурчээ. Индексийн сагсад багтах Таван толгой /16.2%/, Адуунчулуун /15.4%/, Шивээ овоо /13.3%/, Монголиан девелопмент ресорсес /12.0%/, Багануур /10.9%/, Ремикон /10.1%/, Баянгол ЗБ /4.1%/, Шарын гол /3.9%/, Баянтээг /3.0%/, АПУ /1.3%/ зэрэг ХК-ийн үнэт цаасны ханш буурсан нь индексийн бууралтад нөлөөлсөн байна. Зах зээлийн нийт үнэлгээ 136.3 тэрбум төгрөгөөр буюу 6.7%-иар буурч, 1 их наяд 893.4 тэрбум төгрөг болсон байна.

Ханш нь хамгийн их өссөн үнэт цаасны тоонд Азиапасифик пропертис /100.9%/, Бөхөг /100.5%/, Хишиг уул /76.5%/ ханш нь хамгийн их буурсан үнэт цаасны тоонд Чацаргана /24.3%/, Гурил тэжээл булган /19.6%/, Таван толгой /16.2%/ зэрэг ХК-иудын үнэт цаас орж байна. Нийт 75 үнэт цаас арилжсанаас 47 үнэт цаасны ханш өсч, 22 үнэт цаасны ханш буурч, зургаан үнэт цаасны ханш тогтмол байлаа. Тоо ширхгээр хамгийн олон ширхэг арилжигдсан үнэт цаасанд Ремикон /594.9 мянган ширхэг/, Оллоо /195.0 мянган ширхэг/, Женко тур бюро /112.8 мянган ширхэг/ компанийн үнэт цаас орж байна.

Үнийн дүнгээр Азиапасифик пропертис /247.4 сая төгрөг/, Ремикон /108.2 сая төгрөг/, АПУ /99.3 сая төгрөг/ компанийн үнэт цаас арилжсан байна.

Т.Маша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж