
Царайлаг, дур булаам энэ бүсгүйг та хэн нэгэн фото модель, загвар өмсөгч, эсвэл жүжигчин, дуучин гэж бодож магадгүй юм. Тийм бол та эндүүрчээ. Түүнийг Ц.Хонгорзул гэдэг. Тодруулж хэлбэл, урлагийнхнаас дутахгүй биеэ сайхан авч явдаг энэ бүсгүй өнгөрсөн жил буудлагын залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс эх орондоо хамгийн анхны алтан медалийг авчирсан спортын “дайчин” юм. Д.Мөнхбаяр, О.Гүндэгмаа, Ц.Мөнхзул, З.Батхуяг гээд нуруу туруу, царай зүс сайтай сайхан бүсгүйчүүд олонтой буудлагын спортод цэл залуухан дэлхийн аварга Ц.Хонгорзул өндөр амжилт үзүүлнэ гэдэгт итгэж байна.
Цагаан торон эмжээр, бүстэй хар даашинзыг үдшийн гоёлоор сонгосон Хонгороо өнгөрсөн баасан гаригт болсон “Grand lady” ёслолд оролцож байгаа нь энэ юм.