Хоёр дахь онгоц 20.45 цагт газардлаа

Хуучирсан мэдээ: 2011.03.14-нд нийтлэгдсэн

Хоёр дахь онгоц 20.45 цагт газардлаа

Энэ сарын 13-ны 03.20 цагт Улаанбаатар-Токио чиглэлийн МИАТ компанийн Боинг 737 онгоц “Нарита” олон улсын нисэх онгоцны буудал руу тусламжийн бараа ачин хөөрсөн юм. Тус онгоц Нарита дахь 120 гаруй монгол иргэдийг суулган Сөүлийн Инчон хотод түр саатан өчигдөр 20.40 минутад “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд 157 зорчигчтой газардсан юм. Тэдний олонх нь оюутан залуус байжээ. Одоо Нарита нисэх онгоцны буудалд дараагийн нэмэлт нислэгийг хүлээж байгаа монгол иргэд байгаа аж. Гурав дахь ээлжийн онгоц өнөөдөр ниснэ гэсэн  мэдээлэл байна. Энэ тухай бид эргэн мэдээлэх болно.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж