“Тусгай салаа-2” нээлтээ хийнэ

Хуучирсан мэдээ: 2011.03.14-нд нийтлэгдсэн

“Тусгай салаа-2” нээлтээ хийнэ

Үзэгчдийг байлдан дагуулсан МҮОНТ-ийн “Тусгай салаа” олон ангит киноны үргэлжлэл тун удахгүй бүрэн хэмжээний уран сайхны кино болон цэргийн баярын үеэр үзэгчдийн хүртээл болох гэж байгаа тухай бид өмнө нь мэдээлж байсан билээ.  Тэгвэл “Тусгай салаа-2” бүрэн хэмжээний уран сайхны киноны нээлтийн тов гарчээ. Энэ сарын 16-нд 18.00 цагт “Соёмбо” кино театрт, 17-нд “Өргөө” кино театрт тус тус нээлтээ хийх гэнэ. Тус киноны зургийг  Төв аймгийн цэргийн анги болон хот дотор авчээ. Эл дэлгэцийн бүтээлд өмнөх ангид гарч байсан гол дүрүүдийн таван жилийн дараах амьдралыг өгүүлэх юм байна. Кино багийнхан  энэ удаад Монголын тусгай албаныхан хэрхэн ажилладгийг үзүүлэх бөгөөд “Тусгай салаа”-ны гол баатрууд болох Дэндэв, Сүлд, Түвшин нар үзэгчидтэйгээ дахин уулзана. Бяцхан нууц задлахад Сүлд сургуулиа төгсөн Зэвсэгт хүчний 084 дүгээр ангид тусгайгийн офицероор ажиллахаар ирдэг бол Дэндэв Төв аймгийн 016 дугаар ангид танкчин болсон байх гэнэ.

Г.Даша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж