
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 3-8 метр. 19-21 градус хүйтэн байна.
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө зарим газраар бага зэргийн цас орно. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 35-40 градус, өдөртөө 27-32 градус, Увс нуурын хотгор болон Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 17-22 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 18-23 градус, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Дархадын хотгороор шөнөдөө 35-40 градус, өдөртөө 27-32 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг болон Орхон, Хараа, Ерөө, Туул голын сав газраар шөнөдөө 32-37 градус, өдөртөө 17-22 градус, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Халх гол орчмоор бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хэрлэн, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 17-22 градус, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 32-34 градус, өдөртөө 17-19 градус хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус өдөртөө 12-17 градус хүйтэн байна.