НҮБ-ын шийдвэрийг гайхжээ

Хуучирсан мэдээ: 2011.12.16-нд нийтлэгдсэн

НҮБ-ын шийдвэрийг гайхжээ

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлөөс Сири улсад гарч байгаа хямралыг шийдэх талаар гаргасан төлөвлөгөө шийдвэрийг барууны орнууд гайхаж байгаа тухай ВВС мэдээллээ.

Энэ шийдвэр нь Сирийн Засгийн газар болон эсрэг хүчинг хоёуланг нь улс оронд гарч байгаа хүчирхийлэлд буруутгаж байгаа юм. Харин ямар хориг арга хэмжээ авах талаар шийдвэрт огт дурьдаагүй ажээ.

Лондон хотод байдаг Сирийн Хүний эрхийг ажиглах байгууллага Сирийн өмнөд муж Дераад аюулаас хамгаалахын 27 гишүүн армийнханд алагдсан тухай мэдээлсэн. Гэхдээ олон улсын сэтгүүлчид Сирид хатуу чанд хязгаарлалттай тулгарч байгаа учраас дээрх мэдээг нотлох боломжгүй юм.

Хэдийгээр төлөвлөгөө шийдвэрийг гүйцэд болоогүй гэж үзэж байгаа ч барууны орнууд энэ төлөвлөгөөн дээр ажиллаж эхэллээ. Харин ОХУ болон Хятад европын орнуудын хориг арга хэмжээг авч болохуйц шийдвэрт хориг тавьж буйгаа өнгөрсөн аравдугаар сард мэдэгдсэн юм.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж