
Эрэгтэйчүүдийн барилдаанд 81 болон +100 кг-ын жинд шинэ аваргууд мэндэлсэн. Үндэсний бөхийн дэвжээнээ одтой байж, Сар шинийн барилдаанаар Г.Өсөхбаяр аваргыг өвдөг шороодуулсан аймгийн начин Н.Батсуурь энэ жилийн улсын аваргад өнгөтэй байлаа. Тэрбээр аваргын төлөөх барилдаанд Б.Төгөлдөрийг цэвэр ялснаар жүдо бөхийн кимонотой улсын аваргаас алтан медаль зүүсэн. Харин 81 кг-ын жинд өөр нэгэн шинэ аварга төрсөн нь Г.Түвшинжаргал. Тэрбээр финалын барилдаанд ОУХМ Б.Амбасэлмааг буулган авсан. Харин Б.Амбасэлмаа хоёр жил дараалан аваргын төлөөх барилдаанд дийлдэж, мөнгөн медаль дээр бууж байгаа нь энэ. Монголын төдийгүй дэлхийн хэмжээнд жүдогийн татамид хамгийн ширүүн өрсөлдөөн буцалж байдаг 60 кг-д өнгөрсөн жилийн улсын аварга Д.Төмөрхүлэг манлайлсан. Хэсгийн барилдаанаас эхлээд л өнгөтэй байсан тэрбээр ОУХМ Ч.Болдбаатарыг ялснаар аваргын тавцанд гарсан юм. Харин 66 кг-д Х.Цагаанбаатар, С.Мияарагчаа нар аваргын алтан медаль булаалдсан. Жингийнхээ ангилалд дэлхийн чансааг тэргүүлж буй Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар болоод дэлхийн чансааны наймдугаарт эрэмбэлэгдээд буй ОУХМ С.Мияарагчаа нарын ээлжит тулаанд Х.Цагаанбаатар илүүрхэж, олон улс, тив, дэлхийн оргилд гарч чадсан Х.Цагаанбаатар улсын аваргаас дахин түрүү авсан юм. Харин эрэгтэйчүүдийн 73 кг-д Г.Одбаяр, 90 кг-д Э.Энхбат алтан медаль зүүлээ.
Эмэгтэй жүдочдын хувьд жин жингийн шилдгүүд үндсэндээ өөрийнхөө жингийн ангилалд эзэн нь байж чадсан гэж болно. Хамгийн хөнгөн жин болох 48 кг-д ОУХМ М.Уранцэцэг, 52 кг-д М.Бундмаа, 63 кг-д Ц.Мөнхзаяа, 70 кг-д Ц.Наранжаргал, -78 кг-д П.Лхамдэгд, +78 кг-д Д.Цэрэнханд гээд өнөө цагийн шилдэг жүдоч бүсгүйчүүд алтан медалийн эзэд болсон юм. Жүдо бөхтэй амьдралаа холбож, олон жил спортын талбарт хүч сорьж яваа Д.Цэрэнханд гавьяат улсын аваргад ес дэх жилдээ түрүүллээ. Харин 57 кг-д ОУХМ Т.Баттөгс аваргын алтан медалийн төлөөх барилдаанд Ц.Цэрэннадмидад дийлдсэнээр мөнгөн медалийн тавцанд гарчээ.
Спортын шинэ ордонд үзэгчдийн уухай, түрлэг дунд өрнөсөн энэ жилийн улсын аваргын шилдэг эрэгтэй тамирчнаар 60 кг-д аваргалсан ОУХМ Д.Төмөрхүлэг тодорсон бол эмэгтэй шилдэг жүдочоор “бага” дэлхийн аварга М.Бундмаа тодорсон юм. Учраа бөхчүүдээ төвөггүй ялж, улсын аваргын татамид илт илүүрхэж байсан тэд энэ жилийн тэмцээний чимэг байлаа.
Энэ жилийн улсын аваргад багийн дүнгээр эрэгтэйчүүдээс “Женко” клуб, харин эмэгтэйчүүдээс “Хүч” спорт хороо илүүрхсэн бол нийлбэр дүнгээр “Женко” клуб шилдгээр тодорсон юм.
Эрэгтэй 60 кг:
Алт: Д.Төмөрхүлэг /Женко/
Мөнгө: Ч.Болдбаатар /Женко/
Хүрэл: С.Батгал /Хүч/
Хүрэл: О.Чинбат /Хилчин/
Эрэгтэй 66 кг:
Алт: Х.Цагаанбаатар /Сүлд/
Мөнгө: С.Мияарагчаа /Хүч/
Хүрэл: Б.Хишигбаяр /Алдар/
Хүрэл: Н.Хадбаатар /Хангарьд/
Эрэгтэй 73 кг:
Алт: Г.Одбаяр /Женко/
Мөнгө: О.Болд-Эрдэнэ /Хилчин/
Хүрэл: Г.Пүрэвдорж /Эрч/
Хүрэл: Ч.Баярмагнай /Хангарьд/
Эрэгтэй 81 кг:
Алт: Г.Түвшинжаргал /Хилчин/
Мөнгө: Б.Амбасэлмаа /Хилчин/
Хүрэл: Х.Цогтгэрэл /Сонгино Хайрхан/
Хүрэл: Б.Дагвасүрэн /ОБЕГ/
Эрэгтэй 90 кг:
Алт: Э.Энхбат /Хангарьд/
Мөнгө: Б.Ариун-Эрдэнэ /Женко/
Хүрэл: С.Батбаяр /Олиип/
Хүрэл: Г.Дашдаваа /Хилчин/
Эрэгтэй -100 кг:
Алт: Н.Түвшинбаяр /Женко/
Мөнгө: Б.Тэмүүлэн /Женко/
Хүрэл: Б.Бат-Орших /Хонгор нутаг/
Хүрэл: Б.Буянбат /Хангарьд/
Эрэгтэй +100 кг:
Алт: Н.Батсуурь /Сүлд/
Мөнгө: Б.Төгөлдөр /Сүлд/
Хүрэл: М.Өсөхбаяр /Хилчин/
Хүрэл: А.Давааням /Хөвсгөлийн хүчтэн/
Эмэгтэй 48 кг:
Алт: М.Уранцэцэг /Женко/
Мөнгө: М.Долгоржав /МСБТСДС/
Хүрэл: О.Анужин /Тэмүүжин/
Хүрэл: Э.Номин /Баянзүрх/
Эмэгтэй 52 кг:
Алт: М.Бундмаа /Хүч/
Мөнгө: Т.Амаржаргал /Тэмүүжин/
Хүрэл: Б.Солонго /Хилчин/
Хүрэл: н.Лхагвахүү
Эмэгтэй 57 кг:
Алт: Ц.Цэрэннадмид
Мөнгө: Т.Баттөгс /Хүч/
Хүрэл: Д:Сумъяа /Хилчин/
Хүрэл: Т.Мөнгөнтуяа /Сүлд/
Эмэгтэй 63 кг:
Алт: Ц.Мөнхзаяа /Хүч/
Мөнгө: Г.Чимэдноров /ОБЕГ/
Хүрэл: С.Энхзаяа /Алдар/
Хүрэл: Б.Мөнгөнчимэг
Эмэгтэй 70 кг:
Алт: Ц.Наранжаргал /Женко/
Мөнгө: Ц.Цэрэнханд /Хилчин/
Хүрэл: Б.Мөнхцэцэг /Сонгино Хайрхан/
Хүрэл: Э.Аззаяа /Хүч/
Эмэгтэй -78 кг:
Алт: П.Лхамдэгд /Женко/
Мөнгө: Б.Мөнхтуяа /Баянзүрх/
Хүрэл: Н.Нямтуяа /ОБЕГ/
Хүрэл: М.Сугар /Олимп/
Эмэгтэй +78 кг:
Алт: Д.Цэрэнханд /Алдар/
Мөнгө: Б.Мөнхтуяа /Хилчин/
Хүрэл: Д.Золжаргал /Женко/
Хүрэл: С.Жавзмаа /Олимп/
Гэрэл зургийн цомгийг энд дарж үзнэ үү.