Ардчилсан намын чансаа унаж байна

Хуучирсан мэдээ: 2010.04.10-нд нийтлэгдсэн

Ардчилсан намын чансаа унаж байна

АНУ-ын Ардчилсан намын чансааны үзүүлэлт 18 жилийн түүхэнд хамгийн дор уналаа. Gallup ба USA Today сонины хамтран явуулсан олон нийтийн санал асуулгаар ардчилагч нарыг америкчуудын 41 хувь нь дэмжиж байна. Сүүлийн сонгуялагдсан Бүгд найрамдах намын чансаа ч бас дээгүүр биш 42 хувьтай байгаа ажээ. Gallup компанийн гаргасан дүгнэлтээр бүгд найрамдахчуудын сүүлийн дөрвөн жилийн хоцрогдлыг бага хугацаанд тэд арилгаж чадлаа. Өнгөрсөн жилийн намар хоёр тэргүүлэх намын чансааны зөрөө 11 пункт байжээ. Хамгийн сүүлчийн энэ асуулга насанд хүрсэн 1033 америкчуудыг хамарсан ба өнгөрсөн сарын 26-28-ны хооронд явагджээ. Намын чансаа Конгрессийн завсрын сонгуультай энэ жилд их чухал үзүүлэлт болно. Ирэх арваннэгдүгээр сард Сенатын суудлын гуравны нэг ба Төлөөлөгчдийн танхим бүтнээрээ солигдох сонгуультай.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж