Ираны дээд лидерийн хүүг эцгийгээ хөнөөх хэрэгт холбов

Хуучирсан мэдээ: 2011.12.16-нд нийтлэгдсэн

Ираны дээд лидерийн хүүг эцгийгээ хөнөөх хэрэгт холбов

Ираны цагдаагийнхан Ис­ламын хувьсгалын корпусын дээд тушаа­лын дарга нарыг баривчилжээ. Ираны дээд лидерийн амь насанд халдах гэсэн хэрэгт холбогдуулан баривчилсан офиерүүдийн тоонд аятоллагийн хүү Можтаба Хаменеи байгаа гэнэ.

Ираны телевизээр мэдээлснээр Исламын хувьсгалын корпусын дарга нар аятолла Хаменеиг Тегераны ойролцоох цэргийн баазад урьж байсан ажээ. Тэр өдөр баазад хүчтэй дэлбэрэлт гаран 17 хүн амь үрэгдсэний дотор Ираны пуужингийн хөтөлбөрийг хариуцсан генерал Хасан Могаддам байжээ. Модтаба Хаменеи нь олны өмнө гараад байдаггүй хүн бөгөөд тэр өнөөгийн ерөнхийлөгч Ахмадинежадыг тууштай дэмжигч  юм байна.

Ш.Мягмар

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж