Улаанбаатарт 19 хэм хүйтэн байна

Хуучирсан мэдээ: 2011.12.16-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 19 хэм хүйтэн байна


2011 оны 12 дугаар сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн баруун хагаст үүлшиж, баруун зүгийн нутаг болон төвийн нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 29-34 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар 20-25 градус, Алтайн өвөр говиор 6-11 градус, Алтайн уулархаг нутаг, Говийн нутгийн баруун хэсэг, Цэцэрлэг, Арвайхээр орчмоор 11-16 градус, бусад нутгаар 15-20 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 4-9 метр. 18-20 градус хүйтэн байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт : 27 градус хүйтэн, харьцангуй чийг 879 хувь, агаарын даралт 878 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

2011 оны 12-р сарын 17-ноос 12-р сарын 21-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

17-нд баруун зүгийн нутгаар,18-нд зарим газраар,19-нд нутгийн баруун хагаст, 20-нд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Салхи 20-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 38-43 градус, өдөртөө 24-29 градус, томоохон голуудын саваар шөнөдөө 32-37 градус, өдөртөө 18-23 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн баруун хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн байна. Хугацааны эцсээр нутгийн зүүн хэсгээр хүйтний эрч суларна.

5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг ЭНД дарж үзнэ үү.

Эх сурвалж: Ус цаг уурын хүрээлэн

www.tsag-agaar.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж