Саркози: Одоо хоёр Европ үүсээд байна

Хуучирсан мэдээ: 2011.12.16-нд нийтлэгдсэн

Саркози: Одоо хоёр Европ үүсээд байна

Төсвийн гэрээнээс Их Британи тат­галз­сан нь нэгд­сэн Европыг хоёр ху­ваагаад байна гэж Францын ерөн­хийлөгч Николя Саркози Le Monde сонинд өгсөн ярилцлагадаа мэдэгдэв. “Өдгөө хоёр Европ оршиж байна. Нэг нь зохицохоор том эв нэгдлийн төлөө байгаа бол, нөгөө нь зөвхөн зах зээлийн логикоор удирдуулжээ” хэмээн Саркози мэдэгдлээ.

Үүний зэрэгцээ Их Британи нь манай стратегийн чухал түнш гэж ерөнхийлөгч хэлжээ. Өнөөгийн байдалд Парис Берлинтэй ойртохыг илүүд үзсэн нь евро бүсийн хямралаас үүдэлтэй гэдэгт Францын ерөнхийлөгч итгэлтэй байна. “Берлин, Лондон, Парис гэсэн гурвалсан эвсэл нь Европын холбооны хямрал явагдсан нөхцөлд чухал байх байсан. Гэтэл энд асуудал өөр. Еврогийн хямралын тухай яригдаж байна” хэмээн тэр тэмдэглэв.

Мөн тэрээр Ливийн асуудлаар Парис, Лондон д хоёр хамт байсныг хэлэв. Хоёр орон цэргийн салбар, цөмийн эрчим хүчээр нэгдэн нийлж буйг тэр бас онцлов. “Гэхдээ бид санхүүгийн асуудлаар Их Британитай санал, байр сууриа нэгтгэж чадаагүй. Өнөөгийн хямрал нь эдийн засгийн зохицуулалт байдаггүйгээс үүдэлтэй” гэж Саркози онцлов.

Өмнө мэдээлж байснаар Британийн либералуудын лидер бөгөөд ерөнхий сайдын орлогч Ник Клегг ерөнхий сайд Кэмероны байр суурийг шүүмжилсэн байлаа. Харин Клегг өнгөрсөн баасан гаригт эвслийнхээ ах түншийг дэмжсэнээ мэдэгдсэн ч эх сурвалжууд түүний хэлсэн “энэ бол Британийн хувьд хамгийн сайн шийдвэр биш байсан” гэх үгийг нь иш татаж, Британи Европт ганцаардаж магадгүйг хэлж байна.

Арванхоёрдугаар сарын 9-нд Европын лидерүүд евро бүсийн 17, Европын холбооны зургаан орон оролцох төсвийн гэрээ байгуулахаар тохиролцсон билээ. Их Британи энэ гэрээнд гарын үсэг зурахгүйгээ мэдэгдсэн юм. Харин одоо Кэмероны шийдвэр нь Европын холбоонд тустай байж магадгүйг хэсэг улстөрчид хэлж байна. Италийн ерөнхий сайд, Еврокомиссийн дарга Романо Проди тэр гэрээнд нэгдэхгүй гэсэн Лондоны татгалзалт зайлшгүй байсан гэж мэдэгдлээ.

Олон жилийн турш Британийн бодлого нь өөрийн хүнд суртлын ер бусын машиныхаа хамт Европын холбоог жинхэнэ холбоо болоход нь саад учруулж ирсэн юм. Лондоны сонголт нь Европын холбооны гишүүн байх түүний байдлыг улам хүндрүүлнэ гэж “евро” мөнгөний эцгүүдийн нэг Проди тэмдэглэв.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж