Хонконг хүртэл хол байна

Хуучирсан мэдээ: 2011.12.16-нд нийтлэгдсэн

Хонконг хүртэл хол байна

Дэлхийн
эдийн засгийн фо­румын илтгэлд Гон­кон­гийг дэлхийн хам­гийн өндөр
хөгжилтэй санхүүгийн зах зээл гэж нэрлэв. Энэ судалгааны түүхэнд АНУ ба
Их Британи анх удаагаа тэргүүн байр эзэлсэнгүй, өмнөө Гонконгийг
оруулжээ. Манай хойд хөрш лидерүүдээс хол хоцорсон байв.

Долоон
төрлийн зэрэглэлээр бүтээдэг энэ чансаанд дэлхийн санхүүгийн зах зээлийн
60 орон ба нутаг дэвсгэр хамрагджээ. Бизнес явуулах таатай нөхцөл ба
санхүүгийн тогтвортой байдал мөн банкны ажиллагаануудын цар хүрээний үр
дүн зэргийг энэ чансаанд тодруулдаг.

Дэлхийн эдийн засгийн
форумын илтгэлд өгүүлснээр улс орнуудын 90 хувь нь хямралын өмнөх
хөрөнгийн төвшиндөө хүрч чадсангүй. Зээл авах нь улам хүндэрч байгаа
учраас дэлхийн эдийн засгийн өсөлтөд хүндрэл учруулж байна.
Энэ
жилийн байдлаар Гонконг өөрийн үзүүлэлтээ мэдэгдэхүйц сайжруулан
дөрөвдүгээр байрнаас шууд нэгдүгээрт бичигдсэн байна. Шинжээчдийн
тэмдэглэснээр энэ мегаполисийн давуутай тал нь бага хэмжээний татвар,
зах зээлд хувьцааны анхлан байрлуулалтын (IPO) гэрээний хэмжээний
сэтгэгдэл төрүүлэх хэмжээ, Хятадын эх газрын эдийн засагтай ойр байгаа
болон юанийн хөдөлгөөний оффшорын төвийн статустай болж байгаа зэргийг
онцолжээ. Хямрал ба түүний үр дагавартай тэмцэхэд авсан хатуу арга
хэмжээ нь Гонконгийг лидер болгоход тус болсон байв.

Хуучнаар
Британийн улс доторх улс байсан хот одоо БНХАУ-ын бүтцийн засаг
захиргааны тусгай район бөгөөд энэ чансааны долоон боломжоос 5,16 оноо
авсан байна. Хоёрдугаар байранд 5,15 оноотой АНУ-ыг шинжээчид тавьжээ.
Чансааны эхний гуравыг  таван оноотой Их Британи дуусгаж байна. АНУ-ын
санхүү тогтворгүй байгаа, Их Британи IPO зах зээлд уналттай зэрэг 
Гонконгийг нэгд бичигдэхэд тус болжээ.

“Барууны санхүүгийн
төвүүд цаг, хоромын асуудал шийдэхэд анхаарлаа хандуулсан нь ойлгомжтой.
Харин энэ чансаа тэдний урт хугацааны тэргүүлэл нь дандаа бишийг
харуулах дохио боллоо. Гонконгийн топ индекст дээшилсэн нь түүхэн шинэ
эрин ирж буйг харуулж байна” хэмээн Дэлхийн эдийн засгийн форумын
гүйцэтгэх захирал Кевин Штайнберг хэлснээс ВВС иш татан мэдээлэв.

Сингапур
тус байгууллагын чансааны дөрөвт бичигдсэн бөгөөд эхний аравт нь
Австрали, Канад, Нидерланд, Япон, Швейцари ба Норвеги багтжээ. Эх газрын
Хятад 19 дүгээрт, Бразили 30-д, Энэтхэг 36-д оржээ. Өсөлтийн лидерээр
өөрийн байрлалыг зургаагаар нэмэгдүүлэн 18 хүргэсэн Өмнөд Солонгос
тодров.

Оросын санхүүгийн зах зээл 39-д бичигдэн Словакийн
дараа, Перугийн өмнө орсон байна. Мексик, Турк, Унгар зэрэг орнуудын
адил Орос байрлалаа нэг зэрэглэлээр сайжруулсан байна. Оросууд банкны
үйлчилгээгээр дэлхийд 57-д, санхүүгийн зах зээлээр 41-д, санхүүгийн
тогтвортой байдлаар 43-т оржээ. Илтгэлийг зохиогчид Оросын санхүүгийн
институтуудыг сул хөгжилтэй гэж тэмдэглэв. Тухайлбал хамтын удирдлагаар
Орос 58-д, хууль эрх зүйн системийнхээ хөгжлөөр 59-д орсон байв. Харин
валютынхаа тогтвортой байдлаар 11 буюу нэлээд дээгүүр байрт шалгарчээ.
Оросыг дэлхийн санхүүгийн тэргүүлэх төвүүдийн нэг болгоно хэмээн
ерөнхийлөгч Дмитрий Медведев 2008 онд зарласан юм.

Ш.Мягмар

"Ардын эрх" сонин

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж