Ч.Ундрах “Топ модель” боллоо

Хуучирсан мэдээ: 2011.12.16-нд нийтлэгдсэн

Ч.Ундрах “Топ модель” боллоо

Монголын загварын ертөнцийн хамгийн том арга хэмжээ, 20 гаруй жилийн түүхтэй “Гоёл” наадам өндөрлөлөө. Энэ жил анх удаа загварын долоо хоногоор эхэлснээрээ онцлогтой байсан “Гоёл-2012” наадмаас Монголын 13 дахь топ модель төрж, шилдэг дизайнеруудыг нэрлэв. “Мөнхийн залуу хатагтай” гэх тодотголтой Э.Одгэрэлээр эхэлсэн “Топ модель”-ийн жагсаалтын дарааллыг энэ удаад Ч.Ундрах гэх бүсгүй үргэлжлүүлж, Монголын 13 дахь топ модель болов. Шилдэг эмэгтэй загвар өмсөгчөөр О.Уянга, шилдэг эрэгтэй загвар өмсөгчөөр Б.Мөнх-Эрдэнэ нар шалгарсан бол шилдэг дизайнераар н.Ундраа, шилдэг залуу дизайнераар “Axiom esthesia team” товчооны загвар зохион бүтээгч Б.Цогтгэрэл, Б.Батсүх нар шалгарчээ. Харин шилдэг загварын товчоо шагналыг “City” дээд сургуулийн “Монголжингоо” загвар зохион бүтээх товчоо хүртлээ.

Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.

У.Болор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж